images

Хятад: Шишүүхэйнээс болж онгоц саатав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-14


   Хятадын иргэний агаарын тээврийн онгоцонд нэгэн зорчигч нууцаар тэжээвэр амьтан авч орсноос болж нислэг нэг цаг гаруй саатсан тухай CNN мэдээлэв. Тодруулбал, Шанхай хотын Хунчяо олон улсын нисэх буудлаас Жинань хот руу нисэх хуваарьтай MU5599 онгоц оройн 21:25 цагт хөөрөх ёстой байсан ч нэгэн зорчигч гэртээ тэжээж байсан шишүүхэй (hamster)-г дүрэм зөрчин нууцаар онгоцонд оруулж, улмаар шишүүхэй нь онгоцон дотор алга болоод олдохгүй байснаас болж ийнхүү саатжээ. Онгоцны үйлчлэгч болон зорчигчид уг амьтныг нэлээд эрж хайсан ч олдохгүй байсан тул бүх зорчигчийг онгоцноос буулгаж байж хайж олсон байна. Удаан хүлээсэн зорчигчид эсэргүүцэл илэрхийлэн шишүүхэйн эзнийг уучлал гуйхыг шаардаж, улмаар цагдаа дууджээ. Энэ тухай Шанхай хотын нисэх буудлын Цагдаагийн газар олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл хийж зорчигч Гуо Мо хэмээх эмэгтэй дүрэм зөрчин, гэрийн тэжээмэл шишүүхэйтэй онгоцонд сууснаас ийм явдал болсныг тайлбарлаад уг зорчигчийг нийтийн тээврийн дэг журам зөрчсөн хэргээр саатуулсан болохыг мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.