58 настай сингапур эрийн залуу харагддаг нууц юу байв?
Анд нөхдийн мэдээ
2024-06-14
Хонконгийн “South China Morning Post” сонин 1966 онд төрсөн Сингапурын гэрэл зурагчин Тан Чуандогийн залуу харагддаг нууцын талаар нийтэлсэн байна. Эдүгээ 58 настай тэрбээр 1980-аад оноос загвар өмсөгчөөр ажиллаж байгаад, арваад жилийн өмнөөс эхлэн өөрийн сонирхлоор загварын гэрэл зурагчин хийх болжээ. “Instagram” хуудсандаа 150 мянга гаруй дагагчтай түүнээс хүмүүс ихэнхдээ гадаад төрхөндөө хэрхэн анхаардаг тухай, залуу харагддаг нууцын талаар, мөн гоо сайхны мэс засал хийлгэсэн эсэхийг асуудаг ажээ. Хариуд нь Тан "Би огт хөгшрөөгүй гэвэл худлаа болно. Харин эрүүл, аз жаргалтай өтлөхийн төлөө ихэд чармайдаг” гээд эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийхийн ач тусын талаар онцолсон байна. Мөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа эрүүл хооллолтыг бүхнээс онцолж, "Бидний идэж байгаа бүхэн гадаад төрхөд маш их нөлөөтэй” гэжээ. Тэрбээр өглөө бүр зургаан чанасан өндөг иддэг бөгөөд холестерины зохистой хэмжээг хадгалахын тулд хоёр өндөгний шар уургийг нь хаядаг. Үдийн болон оройн хоолонд тахианы мах, шарсан ногоо идэж, загасны шөл уудаг. Архи, тамхи хэрэглэдэггүй, харин ус их уудаг ажээ. Зөвхөн хоолны дэглэм бариад зогсохгүй өдөр бүр тогтмол хүч тамирын дасгал хийдэг нь эрүүл, залуу байх гол нууц гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.