images

Хятад: Хуучин номын худалдаанаас хямдхан авсан ном нь цэргийн нууц материал байжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-14


   Хятадын нэгэн өндөр насан эр хуучин номын худалдаанаас ердөө зургаан юаниар дөрвөн ном худалдаж авсан нь цэрэг армийн маш нууц материал байсан нь тогтоогдож тус улсын тагнуулын газар хураан авсан байна. Энэ тухайд Төрийн аюулгүй байдлын яам “WeChat” сүлжээнд "Маш нууц ба зургаан юань" гэсэн гарчигтай нийтлэл гаргажээ. Уг нийтлэлд дурдсанаар төрийн өмчит компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Жан овогт нэгэн өдөр гэрийнхээ ойролцоо салхилж яваад хуучин номын худалдаагаар орж могойн арьсан цүнхэнд савласан хуучин номуудаас үзэж байгаад дөрвөн ном сонгон зургаан юаниар худалдаж авсан байна. Гэртээ ирээд номуудыг хартал хавтсан дээр нь "нууц", "маш нууц" гэсэн тэмдэглэгээ байсан тул даруй тагнуулын газарт утасдан мэдэгджээ. Тагнуулын ажилтнууд ирж нууцын зэрэглэлтэй номуудыг хураан аваад хуучин номын худалдаачныг мөн шалгасан байна. Мөрдөн байцаалтын дүнд тэдгээр номыг цэргийн ангийн нууцын ажилтан Гуо, Ли нараас худалдаж авсан болох нь тогтоогджээ. Тэд нууц материал устгах журам зөрчиж найман багц, нийт 20 гаруй боть нууц материалыг хаягдал цаас болгон худалдсан байна. Нийтдээ 30 орчим кг жинтэй нууц материалын нэг килограммыг нь 0.8 юаниар худалдсан ажээ. Энэ хэрэг хэзээ болсон, цэргийн хоёр ажилтан ямар шийтгэл хүлээсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.