images

Х сүлжээнд “like” дарахад хэн дарсан нь харагдахгүй болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-14


   Олон нийтийн X (хуучнаар "Twitter") сүлжээнд нэгэн өөрчлөлт орж цаашид “like” буюу таалагдсан товчлуур дарахад хэн дарсан нь харагддаггүй боллоо. Тодруулбал, өмнө нь “like” дарахад уг мэдээлэлд нэвтэрсэн хүн болгонд харагддаг байсан бол одоо зөвхөн тухайн нийтлэлийн зохиогч болон “like” дарсан хүнд л харагдана. Үүнийг “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн нөлөөгөөр алга болгосон гэх мэдээлэл цахим ертөнцөд тархаж байна. Харин энэ талаар И.Маск хэлэхдээ Х хэрэглэгчид заримдаа “like” дарж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө халдлагад өртөх болсныг онцлоод “Иргэдийн хувийн нууцыг хамгаалах үүднээс ийм өөрчлөлт оруулах болсон” гэж тайлбарлав. Энэ өөрчлөлтөд гайхсан цахим хэрэглэгчид Илон Маск өөрөө ямар нийтлэл таалж байсныг хайж олоход насанд хүрэгчдийн бичлэг дээр “like” дарж байсан нь илэрчээ. Үүнээс улбаалан зарим хэрэглэгч “Тэр өөрөө насанд хүрэгчдийн бичлэг дээр “like” дарж байсан нь баригдахаас болгоомжлоод ийм өөрчлөлт хийсэн” гэх зэргээр хошигносон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.