АНУ: Явж байсан автобусны цонхоор буга орж иржээ
Анд нөхдийн мэдээ
2024-06-13
АНУ-д нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобусны цонхоор буга орж ирсэн явдал гарчээ. Энэ үйл явдлын дараа зарим зорчигч бага зэрэг гэмтсэнээс өөр ноцтой осол гараагүй байна. ABC телевизийн мэдээлснээр, өнгөрсөн 10-ны өдөр Род-Айленд мужийн Провиденс хотын зам дээр давхиж явсан буга автобустай мөргөлдөн, жолоочийн урд талын салхины шил хагалан орж иржээ. Улмаар автобусны шалан дээр унан босохдоо сууж явсан нэг зорчигчийг мөргөсөн байна. Жолооч Леокадио Эрнандес самбаачлан автобусыг аюулгүй газар зогсоожээ. Буга автобусыг хүчтэй мөргөсний улмаас тэр даруй үхсэн аж. Тус хотод сүүлийн үед байгалийн зэрлэг буга олноор орж ирэх болсноор ийм төрлийн осол их гарах болсон байна. Орон нутгийн Байгаль орчныг хамгаалах газраас гаргасан мэдээллээр зөвхөн өнгөрсөн онд буга автомашинтай мөргөлдсөн 1347 осол гарчээ. Иймд жолооч нарт сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.