Ши Жиньпин НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын 60 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-06-13
Хятад улсын дарга Ши Жиньпин 12-ны өдөр НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын (UNCTAD) 60 жилийн ойд зориулан баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ “Хятад улс мөнхөд хөгжиж буй орон, дэлхийн хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн байх болно” гэжээ. Улмаар "Манай улс бусад хөгжиж буй орнуудын импортыг идэвхтэй өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ирэх таван жилийн хугацаанд UNCTAD-д 20 сая доллар хандивлана" гэж амласан байна. Тэрбээр өнгөрсөн 60 жилийн хугацаанд хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааг ахиулах, хөгжиж буй орнууд болон хөгжингүй орнуудын хооронд яриа хэлэлцээний сувгийг бий болгох, олон улсын эдийн засгийн шинэ дэг журмыг бий болгоход тус байгууллага чухал хувь нэмэр оруулсныг онцолжээ. UNCTAD нь олон улсын худалдааны асуудлыг шийдвэрлэх, хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор 1964 онд байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн байнгын ажиллагаатай байгууллага юм. Ши Жиньпин саяхан Хятадад айлчилсан Африк, Арабын орнуудын удирдагчидтай хийсэн цуврал уулзалтууддаа хөгжиж буй орнуудын эв нэгдлийг онцлон тэмдэглэж, Хятад улс бусад орны эдийн засгийн хөгжлийг идэвхтэй ахиулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.