Дэлхийн улс орнууд Украины сэргээн босголтод тусална
Анд нөхдийн мэдээ
2024-06-13
Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд Украины сэргээн босголтод шаардлагатай техникийн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллахаар болжээ. Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам мэдэгдэхдээ өнгөрсөн 11-ний өдөр Берлинд нээгдсэн Украины сэргээн босголтын бага хуралд Солонгос, Герман, Польш, Япон зэрэг улс орнууд, НҮБ-ын Дүрвэгсдийн байгууллага, Европын Зөвлөлийн Хөгжлийн Банк (CEB) зэрэг олон улсын байгууллагууд, мөн “Google” зэрэг томоохон компаниудын төлөөлөл оролцож “Украины Технологийн Холбоо” байгуулсныг зарлав. Хуралд оролцогч засгийн газар, байгууллага, компаниуд ирэх гурван жилд Украины барилга, зам тээвэр, мэдээллийн технологи, анагаах ухаан зэрэг салбарт 180 мянган хүний нөөц бэлтгэхэд зориулж 700 сая гаруй еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Германы Засгийн газар "Украины сая сая иргэд фронтод дайтаж яваа тул бид тус улсын сэргээн босголтод хувь нэмрээ оруулах ёстой” гээд "Бид эх орноо орхин явсан украинчуудад боловсрол олгож, тэднийг эх орондоо эргэн ирж сэргээн босголтод гар бие оролцоход нь туслах болно” гэжээ. Хоёр өдөр үргэлжилсэн Украины сэргээн босголтын бага хуралд дэлхийн 60 гаруй орны албаны хүмүүс, бизнес эрхлэгчид зэрэг 2000 орчим хүн оролцож, сэргээн босголтын төлөвлөгөө, хөрөнгө оруулалтыг сэргээх талаар хэлэлцсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.