Хойд Солонгост Ким Жон Уны эсрэг бүлэглэл бий болсон уу?
Анд нөхдийн мэдээ
2024-06-13
Хойд Солонгосын дэглэмийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг "Шинэ Жусон" бүлэглэл саяхан "YouTube" суваг дээр “Пхёньянаас ирсэн бичлэг” нэртэй нэг минутын видео байршуулсан тухай АНУ-ын “Radio Free Asia” (RFA) мэдээлэв. Уг бичлэгт "Өөрсдийгөө бурханчлан шүтүүлж буй Кимийн гэр бүлийнхнийг бид зайлуулах болно" гэсэн өгүүлбэр гарч, үргэлжлүүлэн нэгэн эр Ким Ир Сений хөшөө рүү хар бэх цацаж буй байдал дүрслэгджээ. Тус байгууллага үйл ажиллагааныхаа зорилгыг Өмнөд Солонгостой нэгдэх зорилгогүй, харин дарангуй дэглэмийг устгаж, Хойд Солонгосын ард түмнийг эрх чөлөө, хөгжил цэцэглэлтэд хүргэнэ гэж тунхагласан байна. Улмаар 2014 онд хоол хүнсний хомсдолоос болж Хойд Солонгост хүний мах идсэн явдал гарсан гээд “Ким Жон Уны дэглэм цөмийн зэвсэгт зарцуулж буй мөнгөө ард түмэндээ зориулсан бол ийм аймшигт явдал гарахгүй байсан” хэмээн тэмдэглэжээ. Хэрэв энэ бүлэглэл үнэхээр Хойд Солонгост үйл ажиллагаа явуулж байгаа бол Ким Жон Уны дэглэм тогтворгүй болж байгаагийн дохио гэж шинжээчид үзэж байна. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын газар өнгөрсөн сард “TV Chosun” телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ байгууллагын талаар тодорхой мэдээлэл байгаа” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.