images

Бан Ги Мун “The King's Foundation” сангийн нэрэмжит шагнал хүртэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-12


   НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Муны цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр гаргасан хүчин чармайлтыг үнэлж Английн III Чарльз хааны үүсгэн байгуулсан “The King's Foundation” сангийн нэрэмжит шагнал олголоо. Тэрбээр өчигдөр Лондон дахь Гэгээн Жэймсийн ордонд өөрийн биеэр очиж шагналаа гардаж авсан байна. Тус сан нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдэх, тогтвортой хөгжил бүхий эв нэгдэлтэй ертөнцийг бий болгох зорилготой тэтгэлэг, боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг аж. Сангийн үйл ажиллагааны зорилгын дагуу энх тайван ертөнцийг бий болгоход урт хугацаанд хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагад чиглэсэн энэхүү шагналыг энэ жил шинээр бий болгож анх удаа өгөв. 2007-2016 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэсэн Бан Ги Мун нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, ядуурал, тэгш бус байдлын асуудлаарх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг удирдаж, Парисын уур амьсгалын хэлэлцээрийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлэгджээ. Түүнийг өндөр албанаасаа буусны дараа ч “The Elders” олон улсын эдийн засгийн бүлгийн дэд даргаар ажиллаж, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байгааг онцлон дурдсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.