images

Дуучин Тэйлор Свифт Дональд Трампыг шүүмжлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-12


   Ерөнхийлөгч асан Дональд Трамп поп дуучин Тэйлор Свифтийн талаар "Тэр маш үзэсгэлэнтэй, авьяастай, гэхдээ хэтэрхий либерал үзэлтэй болохоор надад дургүй биз" гэжээ. Мөн түүний дуу хөгжмийн талаар асуухад “Би сайн мэдэхгүй” гэж хариулсан байна. Т.Свифт 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байденыг дэмжсэн билээ. Тиймээс Д.Трампын дэмжигчид түүнийг “Свифт бол АНУ-ын засгийн газрын нууц төлөөлөгч” хэмээн шүүмжлэх болжээ. Харин дуучин бүсгүй "Д.Трамп бүрэн эрхийн хугацаандаа цагаан арьстны ноёрхлыг дэврээж, арьс өнгөөр ​ялгаварлан гадуурхах үзлийн галыг бадраасан" хэмээн шүүмжилж “X" нийгмийн сүлжээнд жиргэсэн байна. "Инстаграм"-д ​​300 сая орчим дагагчтай Т.Свифт энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд урьдын адил Ж.Байденыг дэмжих эсэх нь тодорхойгүй байгаа юм. Түүний нөлөө асар хүчтэй, “Swiftnomics” гэдэг үг хүртэл гарсан тул хэнийг дэмжих нь ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үзжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.