images

Их Британи: Сонгуульд нэр дэвшигч хиймэл оюунаар өрсөлдөнө

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-12


   Гурван долоо хоногийн дараа болох Их Британийн парламентын сонгуульд бие даан нэр дэвшиж буй Стив Андакотт "AI Steve" гэсэн нэрээр нэр дэвшигчээр бүртгүүлж, хиймэл оюун ухаан ашиглан сурталчилгаагаа явуулж байгаа тухай “The Guardian” сонин мэдээлэв. "Neural Voice" хиймэл оюун ухааны компанийн ТУЗ-ийн дарга С.Андакотт энэ удаагийн сонгуульд өөрөө биш "AI Steve" нэр дэвшиж байгаа гээд "AI Steve" нь тус дүүргийн анхны хиймэл оюун ухаантай парламентийн гишүүн болно гэсэн сурталчилгаа явуулж байна. Их Британийн одоогийн хуулийн дагуу хиймэл оюун ухаан сонгуульд нэр дэвших боломжгүй бөгөөд зөвхөн “18-аас дээш насны иргэд” гэж хуулинд заасан байдаг. Тэрбээр “Хэрэв сонгогдвол "AI Steve"-ийн нэрийн өмнөөс чуулганд оролцож, чатботуудын бий болгосон бодлогод тулгуурлан хууль тогтоох үйл ажиллагаа явуулна” гэж мэдэгджээ. Улмаар боловсролын зардлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас (НӨАТ) чөлөөлөх, оюутны сургалтын төлбөрийг 50 хувиар бууруулах, 2030 он гэхэд долоо хоногт дөрвөн өдөр ажилладаг болгох зэрэг амлалт өгч сурталчилгаа явуулж байна. Харин тус улсын Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуульд гишүүд болон нэр дэвшигчид хиймэл оюун ухаан ашиглан сонгогчидтой холбоо барьж, санал бодлыг нь сонсох боломжтой эсэх талаар ямар нэгэн заалт байхгүй гэж мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.