images

Саудын Араб эр 53 удаа гэрлэжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-12


   Саудын Араб улсын иргэн 65 настай Абу Абдулла хэмээх эр 40 жилийн хугацаанд 53 удаа гэрлэжээ. "Hindustan Times" сонины мэдээлснээр Абу Абдулла анх 20 настайдаа өөрөөсөө зургаан насаар эгчмэд бүсгүйтэй гэрлэж хүүхэдтэй болсон ч гурван жилийн дараа салсан байна. Гэрлээд хамгийн удаан амьдарсан нь 25 жил, хамгийн богино нь ганц хоног байжээ. Тэрбээр ихэнхдээ араб эмэгтэйчүүдтэй гэрлэдэг ч нэг удаа гадаадад бизнес аяллаар явж байхдаа танилцсан гадаад бүсгүйтэйгээ гэрлэсэн гэнэ. А.Абдулла одоогоор хэдэн хүүхэдтэй талаар тодорхой мэдээлээгүй бөгөөд Саудын Арабт эрэгтэй хүн дөрвөн эхнэртэй байхыг зөвшөөрдөг. Харин эр нөхөр нь эхнэрүүддээ тэгш, шударга хандах ёстойг онцолдог уламжлалтай. Тэрбээр олон удаа гэрлэсэн шалтгаанаа "Би эхнэрүүдээсээ сэтгэлийн амар амгалан, сэтгэл санааны тайвшрал авахыг хүссэн" гэжээ. Одоо тэрбээр 2022 онд гэрлэсэн 53 дахь эхнэртэйгээ амьдарч байгаа бөгөөд цаашид дахин гэрлэх бодолгүй байгаагаа хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.