images

АНУ: Цэцэрлэгийн багш бүсгүй таван настай шавьдаа элгээ өгөхөөр болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-11


   АНУ-ын Нью-Йорк мужийн цэцэрлэгийн багш 20 настай Карисса Фишер элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болсон 5 настай Эзра Точек хэмээх хүүд элэгнийхээ 30 хувийг өгөхөөр болсон тухай “The Washington Post” сонин мэдээлэв. К.Фишер анх 2022 онд Буффало хотын өдөр өнжүүлэх төвд Эзра хүүтэй танилцсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард түүнийг элэгний донор хайж байгааг фэйсбүүкээс олж мэдсэн байна. Ингээд тэрбээр Нью-Йоркийн их сургуулийн эмнэлэгт очиж Эзра хүүд элгээ шилжүүлэн суулгахад тохиромжтой эсэхийг үзэхээр шинжилгээ өгчээ. Удалгүй шинжилгээний хариу гарч элэгний донор болоход тохиромжтой болохыг мэдээд маргааш нь К.Фишер ээжийнхээ хамт Эзрагийн гэрт очиж бяцхан хүүд "Хөөе Эзра! Хоёулаа элгээ хуваалцах уу?" гэсэн зурвас бэлэгтэй өгчээ. Улмаар элгээ хүүд хандивлах бодолтой байгаагаа эцэг эхэд нь хэлсэн байна. Эзрагийн ээж Карен Точек гэнэтийн энэ явдалд туйлын их баярлаж буйгаа илэрхийлсэн бол мэс заслыг ирэх сард багтаан хийхээр болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.