Европын ирээдүйг хоёр эмэгтэй удирдагч чиглүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2024-06-11
Энэ удаагийн Европын парламентын сонгуульд ялалт байгуулсан Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони болон Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нар гар нийлэн ажиллаж чадах эсэх асуудал дээр их гүрнүүдийн анхаарал төвлөрч байна. Британийн өдөр тутмын “The Times” сонин "Европын ирээдүйг гартаа атгаж буй хоёр эмэгтэй хүссэн хүсээгүй хамтран ажиллахаас өөр аргагүй” гэжээ. Ерөнхий сайд Ж.Мелони нь Европын холбооны үзэл санааг үгүйсгэсэн баруун жигүүрийн улс төрч бол Комиссын ерөнхийлөгч фон дер Лейен нь Германы төв үзэлт консерватив Христийн ардчилсан намын гишүүн, Германы канцлер асан Ангела Меркелийн залгамжлагч юм. Гэхдээ тэд цагаачлалын хатуу бодлого, Европын холбооны байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг зөөлрүүлэхээр хамтран ажиллаж байсан туршлагатай болохыг тус сонин онцолжээ. Ерөнхий сайд Ж.Мелони 2022 онд албан тушаалдаа орсны дараах анхны гадаад айлчлалаараа Бельги улсын Брюссель хотод зочилж, фон дер Лейентэй томоохон хөтөлбөрүүд дээр хамтран ажиллаж ирсэн юм. Комиссын ерөнхийлөгч фон дер Лейен өнгөрсөн сарын 23-нд болсон Европын парламентын сонгуулийн өмнөх телевизийн мэтгэлцээний үеэр "Ж.Мелони бол Европын холбоог дэмждэг, хууль дээдлэхийг эрхэмлэдэг хүн” хэмээн үнэлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.