Африкийн заанууд биесээ нэрээр нь дууддаг болохыг тогтоов
Анд нөхдийн мэдээ
2024-06-11
Африкийн заанууд хүн шиг бие биеэ нэрээр нь дуудаж харилцан ойлголцдог чадвартай болохыг судалгаагаар тогтоожээ. Америкийн зан үйлийн экологич Микки Пардо тэргүүтэй судалгааны багийнхны “Nature Ecology & Evolution” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас харахад Африк тивийн саванна заанууд нэгнээ өөр өөр авиагаар дууддаг байна. Тэд Кени улсын “Амбосели” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 100 гаруй зааны дуу чимээг шинжлэн үзээд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Тухайлбал, тодорхой нэг зааныг дуудсан авиаг дуу бичлэгт хурааж аваад сонсгоход түүнд маш соргог хандаж, даруй дуудсан зүг рүү ирж байсан ажээ. Заан өөрийн гэсэн нэртэй болохыг тогтоосон энэхүү өвөрмөц судалгааны тухай АНУ-ын CBS сувгаар мөн мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.