images

Япон: Гэрлэсний дараа эмэгтэйчүүд овгоо солихгүй байх асуудлыг хэлэлцэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-11


   Японы эдийн засаг, бизнесийн байгууллагуудын холбоо гэрлэсний дараа эхнэр, нөхөр хоёр өөр өөр овог хэрэглэж болох "Гэр бүлийн овгийн систем”-ийг нэвтрүүлэхийг Засгийн газартаа санал болгосон тухай "The Asahi Shimbun" сонин мэдээлэв. Тус холбоо “Гэрлэсний дараа овгоо өөрчилснөөс үүдэн өдөр тутмын ажил амьдралд учирч буй хүндрэл эмэгтэйчүүдэд илүү тусч байна” гээд Засгийн газар нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг аль болох хурдан өргөн барьж, парламентэд үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Японы Иргэний хуулинд гэрлэсний дараа эхнэр, нөхөр ижил овогтой байхаар заасан байдаг бөгөөд ихэнхдээ эхнэрүүд нөхрийнхөө овгийг авдаг ажээ. Харин Хууль зүйн яамнаас 2021 онд явуулсан олон нийтийн санал асуулгаар иргэдийн 42 хувь нь гэрлэсний дараа нөхрийнхөө овгийг авч, одоо мөрдөж буй тогтолцоогоо хэвээр хадгалах нь зүйтэй гэж хариулсан бол 28.9 хувь нь овгийн сонголт хийх эрхтэй байх нь зүйтэй гэж үзжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.