Япон: Шаардлагагүй үед түргэн тусламж дуудвал торгууль ногдуулна
Анд нөхдийн мэдээ
2024-06-10
Японы Миэ мужийн Мацүзака хот шаардлагагүй тохиолдолд аврах алба, түргэн тусламж дуудсан хүмүүст энэ сараас эхлэн 7700 иений торгууль ногдуулахаар болсон байна. 150 мянган хүн амтай энэхүү жижиг хотод өнгөрсөн онд л гэхэд 160 гаруй мянган удаа түргэн тусламжийн дуудлага ирсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Дуудлага өгсөн иргэдийн 56.6 хувь нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй бие нь бага зэрэг халуурч, хямарсан тохиолдол байсан аж. Зарим хүмүүс эмнэлгийн дуудлага ирсэн хойно “Ганцаардсанаасаа болоод ярилцах хүн хэрэгтэй байсан” гэх мэт хариуцлагагүй үйлдэл хийх болсон байна. Энэ мэтээр онц шаардлагагүй дуудлага жил ирэх бүр ихсэх болсон тул хотын захиргаанаас дээрх шийдвэр гаргажээ. Зөвхөн энэ хот төдийгүй улсын хэмжээнд өнгөрсөн жил түргэн тусламжийн машин илгээсэн тоо 7.6 сая болсон байна. Тус мужийн Эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн захирал Тошихико Ичихара "Бид бүх өвчтөнийг хүлээж авмаар байна. Гэвч энэ хариуцлагагүй байдал үргэлжилбэл хүнд өвчтэй хүмүүст эмчилгээ хийх боломжгүй болоход хүрээд байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.