Онгоцноос тээш авахад ямар ачаа хамгийн сүүлд гарч ирдэг вэ?
Анд нөхдийн мэдээ
2024-06-10
Нисэх онгоцонд суухдаа ачаа тээшээ танихад хялбар болгох үүднээс тууз, шошго гэх мэт зүйлс уяж, наах нь таны тээш хоцорч гарч ирэх шалтгаан болдог тухай “The New York Post” сонин мэдээлэв. Тус сонин “Ачаа тээшиндээ таних тэмдэг тавьдаг хүмүүст анхааруулах нь” гэсэн нийтлэлдээ энэ тухай дурдсан байна. Тус нийтлэлд “Зорчигчид ачаа тээшиндээ тууз уях, эсвэл тээшний шошго наах тохиолдол олон байдаг бөгөөд энэ нь зорьсон газраа хүрч ачаагаа авах үед таны ачаа хамгийн сүүлд гарч ирэх шалтгаан болдог” гэжээ. Учир нь ачаа тээшийг рентген аппаратаар оруулж шалгах үед автомат төхөөрөмж нэмэлт таних тэмдэг тавьсан ачааг уншиж таньдаггүй учир гар аргаар дахин оруулж уншуулах шаардлага гардаг гэнэ. Улмаар ийм ачаануудыг тусад нь ялган үлдээж, хамгийн сүүлд гар аргаар төхөөрөмжид уншуулдаг учраас ачаа хамгийн сүүлд гарч ирдэг аж. Үүний зэрэгцээ аялалын цүнхэн дээр наасан хуучин наалт, гоёл чимэглэл мөн үүнд хамаарах тул шаардлагагүй бол эдгээрийг арилгахыг зөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.