Хятад: Бага дүүгийнхээ хуриманд барьсан өвөрмөц бэлэг юу байв?
Анд нөхдийн мэдээ
2024-06-10
Хятадын Хубэй мужийн Шиян хотод болсон нэгэн хурим дээр хүргэний ах, эгч нар дүүдээ өвөрмөц бэлэг барьсан тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Тодруулбал бага дүүгийнхээ хуриман дээр ах, эгч нар нь дүүдээ мөнгөн зүүлт бэлэглэсэн байна. Мөнгөн зүүлт гэдэг нь цалин мөнгөөр хийсэн хүзүүний зүүлт хараахан биш, 100 юаний дэвсгэртүүдээр асар том зүүлт урлаж хүзүүнээс нь зүүж өгчээ. Энэ зүүлтийг хийхэд 160 мянган юань орсон байна. Тэдний аав, ээж нь хэдэн жилийн өмнө хорвоог орхисон бөгөөд дөрвөн эгч нь гэр бүлийн хамт ирж бага дүүдээ онцгой бэлэг барьсан нь энэ байлаа. Хуримын зочноор ирсэн нэгэн эмэгтэй "Бэлэн мөнгө бол хамгийн сайн бэлэг мөн л дөө. Харин ийм өвөрмөц аргаар бэлэг барих нь сайхан санагдсан” гэжээ. Аав ээж хоёр нь заавал хүүтэй болно гэж мөрөөдсөөр дөрвөн охин төрүүлсэн хойно бага хүү нь мэндэлсэн аж. “Хүүг илүүд үздэг Хятадын эртний заншил одоо ч хэвээрээ байгаа нь бага дүүгийнхээ хуриманд бэлдсэн эгч нарын үйлдлээс харагдаж байна” гэж тус сонин онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.