Пап лам дэлхийн хошин урлагийн алдартнуудыг Ватиканд урив
Анд нөхдийн мэдээ
2024-06-10
Ромын Пап лам Франциск Холливүүдийн “Sister Act” цуврал киноны гол дүрийн жүжигчин Вупи Голдберг зэрэг дэлхийд алдартай инээдмийн жүжигчдийг Ватиканд урьсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Ватиканы албаны хүний мэдээлснээр В.Голдбергээс гадна инээдмийн жүжигчин Крис Рок, Америкийн телевизийн ток шоуны хөтлөгч Жимми Фаллон, Конан О'Брайн зэрэг 100 орчим алдартан энэ сарын14-ний өдөр Пап ламтай уулзах аж. Хэвлэлд мэдээлснээр Пап лам "Бурхан минь, надад хошин шогийн мэдрэмж хайрлаач" гэж байнга залбирдаг байсан бөгөөд энэ удаагийн соёлын арга хэмжээ нь дэлхий дахины дайн самуун, үл ойлголцлын эсрэг инээдэм, хошигнолыг дэлгэрүүлэх зорилготой гэнэ. Мөн Жүжигчин В.Голдберг өнгөрсөн сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ромын Пап ламд "Sister Act-3" цувралд тоглох санал тавьсан тухайгаа хэлж байсан аж. Ватиканы хэвлэлийн алба "Дэлхийн хошин урлагийн одууд нэг газар цугларч Пап ламтай хамт энх тайван, хайр энэрэл, эв нэгдлийн уриа түгээх болно" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.