images

АНУ-д насанд хүрээгүй хүүхэд олон нийтийн сүлжээ ашиглахыг хязгаарлах хөдөлгөөн өрнөж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-10


   АНУ-ын Нью-Йорк мужид олон нийтийн сүлжээгээр насанд хүрээгүй хүүхдэд алгоритмаар дамжуулан контент санал болгохыг хориглосон хуулийн төсөл баталлаа. Уг хуулийг "Facebook", "YouTube", "TikTok" зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүүхэд залууст контент үзүүлж сэтгэцийн эрүүл мэндэд нь хор хөнөөл учруулах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой хэмээн тайлбарласан байна. Энэ мэтээр Америк даяар насанд хүрээгүй хүүхдүүдийг нийгмийн сүлжээний хортой нөлөөллөөс хамгаалах, ашиглахыг нь хязгаарлах хөдөлгөөн өрнөж байгаа бөгөөд Калифорни мужид мөн ийм хууль хэрэгжиж эхэлсэн тухай CNN мэдээлэв. Хуульд шөнө дундаас өглөөний 6 цагийн хооронд насанд хүрээгүй хүүхдүүдэд санал болгож буй контентын тухай мэдэгдэл илгээхэд эцэг эхийн зөвшөөрлийг авах заалт оруулсан байна. Улмаар нийгмийн сүлжээний оператор компани хууль зөрчвөл Хууль зүйн яамнаас тохиолдол бүрд 5000 долларын торгууль ногдуулах аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.