images

Японы нэгэн сүм солонгос жуулчид нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-10


   Өмнөд Солонгосын жуулчид ихээр очдог Японы Цүшима арлын нэгэн сүм солонгос хүн орохыг хориглосон журам гаргасан нь олны шүүмжлэл дагуулаад байна. Японы “Fuji News Network” телевизийн мэдээлснээр тус арлын 1000 гаруй жилийн түүхтэй Ватацүми сүмийн үүдэн дээр "Солонгос хүн орохыг хориглоно" гэсэн бичигтэй самбар байрлуулжээ. Учрыг тодруулбал, солонгос жуулчид сүм дотор тамхи татах, ишийг нь хаа сайгүй хаях зэрэг зүй бус үйлдэл ихээр гаргадаг тул ийм арга хэмжээ авсан аж. Тухайн үед цахим сүлжээгээр цацсан бичлэгт тамхи татаж буй эр “Яагаад над руу хашгираад байгаа юм бэ” хэмээн уурлаж байхыг хаа сайгүй хөглөрсөн тамхины иштэй харуулсан юм. Мөн сүм хийдийн дотор дуулж, бүжиглэж буй солонгос эмэгтэйчүүдийн дүрсийг буулгасан байна. Харин сүмийн ойролцоох үйлчилгээний газрууд үүнийг ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж шүүмжилжээ. Энэ талаар сүмийн албаны хүн “Ямар нэгэн хариулт өгмөөргүй байна. Цаашид ч солонгос хүмүүсийг нэвтрүүлэх бодолгүй байгаа” гэж товчхон хариуллаа. Ватацүми сүм 2019 онд мөн солонгос жуулчдыг нэвтрүүлэхийг хориглож байсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.