images

Европын холбооны цэргийн нууц мэдээллийг Оросын талд хэн дамжуулав?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-10


   Зүүн Европт байрладаг Молдав улсын армийн штабын дарга асан Игорь Горган Европын холбооны цэргийн нууц мэдээллийг ОХУ-д дамжуулсан хэргээр шалгуулж байна. Тодруулбал, тэрбээр улс орныхоо цэргийн зэвсгийн систем, Украины талаарх нууц мэдээллийг Оросын талд дамжуулсан нь тогтоогдсон тухай Америкийн “The Politico” сэтгүүл мэдээлэв. Энэ явдал Европын холбоо болон Молдавын аюулгүй байдалд онц сөрөг нөлөөтэй. Гэтэл 2021 он хүртэл Молдавын армийн штабын даргаар ажилласан И.Горган 2004 оноос нууц мэдээлэл дамжуулдаг байжээ. Харин Оросын бие даасан эрэн сурвалжлах хэвлэл болох "The Insider" сэтгүүл саяхан И.Горган болон Оросын цэргийн тагнуулын агентлаг хооронд солилцсон "Telegram" дахь зурвасуудыг нийтлэв. И.Горган ЗХУ задрахаас өмнө тэнд цэргийн сургууль төгсөж, дараа нь АНУ-д цэргийн сургалтад хамрагдаж, Босни, Гүрж, Иракт НАТО-гийн цэргийн ажиллагаанд оролцсон туршлагатай. Молдавын ерөнхийлөгчийн тамгын газар түүний бүх одон медаль, гавьяа шагналыг хураах болсноо мэдэгдээд "Эх орноосоо урвагчид хамгийн хатуу шийтгэл оногдуулах ёстой" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.