images

Испанийн спорт алхалтын тамирчин яагаад Украины ард оров?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-10


   2024 оны Европын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн спорт алхалтын тэмцээн адал явдалтай болж өндөрлөв. “The Guardian сонины мэдээлснээр Италийн Ром хотод болсон уг тэмцээнд нэг, хоёрдугаар байрын тамирчид бариандаа орох үед гуравдугаарт явсан Испанийн тамирчин Лаура Гарсиа-Каро барианы шугамаас 5 метрийн өмнө хүрэл медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэйгээр төрийн далбаагаа гарган хүзүүндээ зүүж, гараараа даллан баяр хөөрөө илэрхийлжээ. Гэтэл түүний яг ард явсан Украины тамирчин Людмила Олиановска хурдаа нэмэн түүнийг гүйцэж түрүүлэн барианд орсон байна. Цагийн хэмжүүрээр хоёр тамирчин бүсгүй адилхан 1 цаг 28 минут 48 секундын амжилт үзүүлсэн ч Л.Олиановска барианы шугам дээр түрүүлж гишгэснээр гуравдугаар байр эзэлжээ. Тэмцээний дараа Л.Гарсиа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Хүрэл медаль авчихлаа л гэж бодсон юм. Одоо би жаахан тайвшрах хэрэгтэй байна" гэжээ. Хүрэл медаль хүртсэн Л.Олиановска “Дайн байлдаантай байгаа эх орныхоо төлөө заавал медаль авна гэж зорьж ирсэн. Гэртээ намайг хүлээж суугаа таван настай хүү минь ээжийгээ хараад ихэд баярласан байх” гэжээ. Харин тэмцээний нэгдүгээр байрыг Италийн тамирчин Антонелла Палмисамо 1 цаг 28 минут 08 секундын амжилтаар, хоёрдугаар байрыг Валентина Траплети 1 цаг 28 минут 37 секундын амжилтаар тус тус эзэллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.