images

Франц: Шуудан зөөгч олон зуун захидал хаяж устгасны учир юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-05


   Францын баруун өмнө зүгт орших Сент-Жени-Л'Аржентьер хотын нэгэн оршин суугч саяхан замын хажуугийн хогийн савнаас олон зуун захидал олжээ. Энэ тухай орон нутгийн шуудангийн салбарт мэдээлж, эзэндээ хүрээгүй ийм олон захидал юуны учир хогийн савнаас гарах болсон талаар эргэж мэдэгдэхийг хүссэн байна. Шуудангийн салбар энэ хачирхалтай явдлын мөрөөр шуурхай ажиллаж учрыг тодруулахад орон нутгийн салбарт ажиллаж байсан нэгэн шуудан зөөгч хөдөлмөрийн гэрээ сунгаагүй гэх шалтгаанаар бухимдлаа илэрхийлж захидлуудыг зориуд хаяж устгасан болохыг тогтоожээ. Уг шуудан зөөгчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах дөхөж байсан бөгөөд дахиж гэрээ сунгахгүй гэсэн мэдэгдэл аваад байсан аж. Шуудангийн газар ажилтнаа даруй ажлаас нь халж, шүүхэд өгсөн байна. Харин хогийн савнаас олдсон захидлуудыг эздэд нь хүргэнэ гэдгээ шуудангийн газар мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.