images

Орос-Украины дайны улмаас бүргэдийн нүүдлийн зам уртасчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-05


   2022 оны хоёрдугаар сард эхэлсэн Орос-Украины дайн эхэлснээс хойш Зүүн Европт амьдардаг цармын бүргэдийн нүүдлийн зам өөрчлөгдсөн байна. Их Британи-Эстонийн хамтарсан судалгааны багын ажигласнаар бүргэдүүд дайны өмнөх 2018, 2021 онтой харьцуулахад 2022 оны гурав, дөрөвдүгээр сард дунджаар 250 км илүү зам туулжээ. Судлаачид GPS ашиглан Украины нутаг дэвсгэрээр дамжин Беларусийн өмнөд нутаг руу нүүдэл хийдэг 19 бүргэдийн шилжилт хөдөлгөөнд дүн шинжилгээ хийхэд дээрх үр дүн гарсан байна. Цармын бүргэд нь Олон улсын байгаль хамгаалах холбооноос гаргасан зэрэглэлээр ховордож буй ангилалд багтдаг жигүүртэн юм. Ихэвчлэн Польш, Беларусь, Украин, Оросын нутгаар тархан амьдарч, жил бүрийн хавар Грек, Өмнөд Суданы намгархаг бүсээс Беларусь дахь үржлийн газар руугаа явах замдаа Украиныг дайран өнгөрдөг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.