images

АНУ: Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг агталж шийтгэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-04


   АНУ-ын Луизиана мужийн хууль тогтоох байгууллага 13-аас доош насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд хорих ялаас гадна мэс заслын аргаар буюу агталж шийтгэх хуулийн төсөл баталсан тухай AP агентлаг мэдээлэв. Тус улсын Калифорниа, Флорида, Техас зэрэг зарим мужид хүчирхийлэл үйлдэгчдийн бэлгийн дур хүслийг хязгаарлах зорилгоор тариа тарьж шийтгэх хуулийн заалт байдаг ч энэ нь бараг хэрэгждэггүй ажээ. Луизиана мужид ч 2008 онд ийм заалт оруулсан боловч ердөө хоёрхон удаа хэрэглэсэн байна. Хуулийн төслийг мужийн сенатор Регина Барроу санаачилсан бөгөөд тэрбээр ийм шийтгэлээр хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна хэмээн үзжээ. Дашрамд дурдахад, энэ шийтгэлийг гэмт хэрэгтнүүдэд шууд автоматаар ногдуулдаггүй бөгөөд зөвхөн шүүгчийн үзэмжээр шийддэг. Луизиана мужид одоогоор 13-аас доош насны хүүхдийн эсрэг бэлгийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр 2224 хүн ял эдэлж байна. Харин шинэ хууль эдгээр хэрэгтнүүдэд буцаж үйлчлэхгүй юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.