images

АНУ: Ажил хийж амь зуудаг 90 настай эрд 233 мянган доллар цуглуулж өгчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-04


   АНУ-ын Агаарын цэргийн албанаас тэтгэвэрт гарсан Дилан МакКормик хэмээх 90 настай эр Нью-Орлеанз хотын ойролцоох нэгэн жижиг сүпермаркетад тэрэг хураадаг ажил хийдэг ажээ. Тэрбээр өнгөрсөн сарын 27-нд буюу Эх орончдын өдрөөр ердийнхөөрөө ажилдаа гарч, 39 хэмийн халуунд ажлаа хийсээр байв. Энэ үед орон нутгийн телевизийн мэдээний хөтлөгч Карен Ронкилло түүнийг хараад, баярын өдөр яагаад ажиллаж байгааг асуусанд "Амь зуухын тулд" гэж товчхон хариулсан байна. К.Ронкилло гэртээ ирсэн хойноо "GoFundMe" сайтад настай эрийн тухай нийтэлж, түүнд туслахаар хандив цуглуулж эхэлжээ. Ингэхдээ Д.МакКормикийг сард ердөө 1100 долларын тэтгэвэр авдаг болохыг хэлж, өдий өндөр насандаа амь зуухын тулд амаргүй хөдөлмөр эрхэлж байгааг мэдээлсэн байна. Энэ явдлыг хүмүүс маш соргог хүлээн авч дөрөв хоногийн дотор 5400 орчим хүн хандивын ажиллагаанд оролцсоноор нийтдээ 233 мянган доллар цугларчээ. Д.МакКормик CBS телевизэд өгсөн ярилцлагадаа, сайн санаат хүнтэй азаар учирсандаа туйлаас баярлаж буйгаа илэрхийлээд "Энэ солиотой ертөнцөд түүн шиг сайн хүн цөөхөн үлдсэн" гэжээ. Одоо тэрбээр ажлаасаа гарч, гэртээ амар жимэр сууж байна. Амьдралыг нь өөрчилж, марташгүй тус хүргэсэн бүсгүй болон хандив өргөсөн хүмүүст насаараа талархаж явна гэдгээ Д.МакКормик хэлсэн байна.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.