images

Их сургуулийн ректор еврейн эсрэг жиргээнд лайк дарсныхаа төлөө ажлаа алдахад хүрээд байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-04


   Берлиний Техникийн их сургуулийн анхны эмэгтэй захирал Жералдин Раух еврейн эсрэг үзэл бүхий нийтлэлд лайк дарсныхаа төлөө ажлаасаа халагдахад хүрээд байна. Ж.Раух Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяхугийн гэрэл зурагт нацистуудын бэлгэдэл дүрсэлсэн зурагт хуудас, мөн Газын зурвас дахь Израилийн дайныг геноцид гэж нэрлэсэн гурван жиргээнд лайк дарсан ажээ.  Энэ талаар шүүмжлэл гарсан хойно тэрбээр уучлал гуйж "Гал зогсоох тухай өгүүлбэр нүднээ тусахад лайк дарсан. Харин ерөнхий агуулгыг нь анзаараагүй нь миний буруу” гэжээ. Гэвч шүүмжлэл хүчтэй өрнөсөөр байна. Герман дахь Израилийн ЭСЯ "Еврей гаралтай оюутнууд түүнд найдаж болохгүй юм байна” гэсэн бол тус улсын Боловсролын сайд Беттина Старкбахер түүнийг огцрохыг шаардаж "Их дээд сургуулиудад Израиль, еврейчүүдийг үзэн яддаг орон зай байх ёсгүй" гэж мэдэгдэв. Хууль зүйн сайд Марко Бушман "Эрдэмтдийн хийх ёстой ажил бол сайтар тунгааж ажиглах явдал юм. Сайн тунгааж чаддаггүй, үндэс угсаагаар ялгаварлах үзлийг дэмжиж суудаг хүн эрдэм номын газарт үлгэр жишээ болж чадахгүй" гэжээ. Иймээс тус сургуулийн Эрдмийн зөвлөл ирэх сарын 10-нд ээлжит бусаар хуралдаж, 41 настай Ж.Раухыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.