Женнифэр Лопэс тоглолтоо цуцлав
Анд нөхдийн мэдээ
2024-06-04
Поп од, жүжигчин Женнифэр Лопэс энэ зун Хойд Америкт хийхээр төлөвлөж байсан “This Is Me Live” аялан тоглолтоо цуцалжээ. Цуцлах болсон шалтгааны талаар зохион байгуулагч "Live Nation" студийн зүгээс "Женнифэр хүүхдүүд, гэр бүл, дотнын найзуудтайгаа хэсэг хугацаанд амрахаар болсон" гэжээ. Харин Ж.Лопэс өөрөө шүтэн бишрэгчдэдээ хандан "Би та бүхний сэтгэлийг гонсойлгосондоо үнэхээр их харамсаж байна. Тоглолтоо зайлшгүй цуцлах шаардлагатай байсныг минь ойлгоно уу" хэмээн цахимаар мэдэгдсэн байна. Зарим хэвлэл түүнийг тасалбарын борлуулалт муу байснаас тоглолтоо цуцалсан гэжээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард “This Is Me... Now” нэртэй цомог гаргасан нь өмнөх цомгуудыг бодвол гүйцэтгэл сайнгүй, “Billboard”-ын жагсаалтын 38 дугаарт орсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.