Хятад улс Орос, Украин хоёрыг оролцуулсан энхтайвны бага хурал зохион байгуулна
Анд нөхдийн мэдээ
2024-05-31
Хятад улс Орос, Украин хоёр улсыг оролцуулсан энхтайвны бага хурал зохион байгуулахаар болсон тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Тэрбээр РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа “Хятад улс Орос, Украин хоёр эрх тэгш оролцох олон улсын энхтайвны бага хурлыг зарлан хуралдуулах санаачилгыг дэвшүүлсэн” гэжээ. Мөн "ОХУ Украинтай холбоотой хэлэлцээ хийхэд нээлттэй, бэлэн байна. Гэхдээ бид гал зогсоох тухай биш энхтайвны тухай ярьж байгаагаа тодорхой хэлэх ёстой" гээд мөргөлдөөнийг түр зогсоох нь утгагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Улмаар Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоовол хямралыг улс төрийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаагаа хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.