images

Шүүх Дональд Трампыг гэм буруутай гэж үзэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-31


   АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн шүүх хурал болж тангарагтны шүүх түүнийг буруутай гэж үзсэн тухай “The New York Times” сонин мэдээлэв. Ингэснээр Д.Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн шүүхээр буруутай нь тогтоогдсон анхны ерөнхийлөгч болж байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа Д.Трамп "Би ямар ч буруугүй. Энэ бол гутамшигтай шийдвэр байлаа. Жинхэнэ үнэн зөв шийдвэрийг арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиар харуулна" гэсэн бөгөөд давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна. Давж заалдах шатны шүүх түүнийг буруутай гэж үзвэл тэнсэн харгалзах юм уу, дөрвөн жил хүртэл хорих ял оноох хуулийн заалттай. Түүнийг насанд хүрэгчдийн киноны од асан Сторми Даниэлстэй тогтоосон бэлгийн харьцаагаа илчлэхгүй байхын тулд хүнээр дамжуулан 130 мянган доллар төлж, улмаар энэ мөнгийг хуулийн зөвлөх үйлчилгээний хөлс нэрээр компанийн бүртгэлд тэмдэглэсэн буруутай гэж үзсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.