images

Японы гүнж Грект айлчлахдаа хямд хувцас өмссөн гэж шүүмжлүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-31


   Японы эзэн хаан Нарүхитогийн ач охин Како гүнж Япон, Грекийн хооронд дипломат харилцаа тогтоосны 125 жилийн ойг тохиолдуулан Грект айлчилж байна. Тэрбээр дипломат харилцаа тогтоосны 125 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоос гадна Парфенон сүм, Корфу аралд зочилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах ажээ. Харин айлчлалын үеэр гүнжийн хувцасласан байдал олны анхааралд ороод байна. Албан ёсны арга хэмжээн дээр тэрбээр 20 орчим долларын үнэтэй хямд хувцас өмссөн бөгөөд үүнийг нь Японы иргэд ёс зүйгүй үйлдэл хэмээн шүүмжилж байгаа аж. Гэхдээ хөх өнгийн богино ханцуйтай сүлжмэл цамц, цагаан өмд өмссөн нь Грекийн далбааны өнгө юм. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Парфенон сүмд зочлох үеэрээ түүний өмссөн цамц Японы "Pierrot" брэндийн бүтээгдэхүүн бөгөөд дотооддоо 2900 иенийн үнэтэй байдаг аж. Энэ талаар “Sankei Shimbun” сонин "Албан ёсны арга хэмжээн дээр биш, гадуур явж юм үзэхэд л ийм энгийн хувцас тохиромжтой” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.