images

Жон Ленноны гитар 2.8 сая долларын үнэ хүрэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-30


   "Битлз" хамтлагийн гишүүн Жон Ленноны тоглож байсан гитарыг дуудлага худалдаанд оруулж 2 сая 800 мянган доллароор борлуулсан тухай “dpa” агентлаг мэдээлэв. Германы “Pramus” компанид үйлдвэрлэсэн 12 утастай акустик гитар ийнхүү тус хамтлагийн хэрэглэж байсан хөгжмүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн нь энэ боллоо. 1965 онд гарсан "Help" кинон дээр Жон Леннон энэ гитараар "You've Got to Hide Your Love Away" дууг тоглон дуулж байгаа дүр зураг үлджээ. Дараа нь тэрбээр гитараа "Peter & Gordon" хамтлагийн Гордон Уоллерт бэлэглэсэн байна. Ингээд сураг алдарсан уг гитар 50 гаруй жилийн дараа Английн хөдөө зэлүүд суурингийн хуучин байшингийн дээврийн хонгилоос олджээ. Дуудлага худалдааг зохион байгуулагчид “Энэ бол зүгээр нэг гитар биш, домогт хамтлагаас үлдсэн соёлын өв юм” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.