images

Япон: Ресторанд түймэр гараад байхад үйлчлүүлэгчид хооллосоор суусны учир юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-30


   Японы Токио хотын нэгэн ресторанд түймэр гарахад дотор нь үйлчлүүлж байсан арав гаруй хүн утаан дунд ажиггүй хооллосоор суусан тухай “Фүжи” телевиз мэдээлэв. Дүрс бичлэгээс харахад рестораны гал тогоонд гал гарч, улмаар утаа нь хоолны зааланд хүртэл орж ирээд байхад үйлчлүүлэгчид тэндээс гаралгүй хоолоо идсээр байжээ. Гал, утаа нэлээд ноцтой болсон хойно рестораны ажилтан тэднийг даруй гарахыг зааварласнаар гадагш гарчээ. Дараа нь тэд “Рестораны зүгээс гал гарсан тухай мэдээлэл өгөөгүй, галаас зугатаж зайлах зааварчилгаа мөн өгөөгүй”, “Хажууд байсан бусад үйлчлүүлэгч ямар нэгэн үйлдэл хийгээгүй учраас би ч бас тэднийг ажиглаад хоолоо идсээр суусан” гэх мэт тайлбар өгсөн байна. Удалгүй дуудлага өгснөөр гал сөнөөгчид ирж түймрийг унтраажээ. Мэргэжлийн байгууллага галын шалтгааныг гал тогооны өрөөнд тос асгарснаас болсон гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ үйл явдлын дараа цахим орчинд маргаан, хэлэлцүүлэг өрнөснийг үзвэл япон хүмүүсийн мөн чанар энд онцгой илэрсэн гэх бөгөөд ямар ч үед заавал ямар нэгэн заавар, дүрэм, журмын дагуу үйлдэл хийдэг, дүрэм журамд хэтэрхий их баригдаж амьдардаг гэх шүүмжлэл гарчээ. Мөн өөрөө санаачилж ямар нэгэн үйлдэл түрүүлж хийдэггүй, бусдын үйл хөдөлгөөнийг ажигладаг, “хэтэрхий хамт олонсог” гэх зэргээр дүгнэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.