images

АНУ, Хятадын хооронд хулсны баавгайн дипломат ажиллагаа үргэлжилнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-30


   Энэ оны хоёрдугаар сард АНУ-тай "Хулсны баавгайн дипломат харилцаа"-гаа сэргээсэн Хятад улс Вашингтон хотын амьтны хүрээлэнд дахин хоёр хулсны баавгай илгээхээр болжээ. Тус улсын Зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэг Вашингтон хотын амьтны хүрээлэнтэй хулсны баавгай хамгаалах, судлах хамтын ажиллагааны шинэ санамж бичигт гарын үсэг зурснаар энэ ондоо багтаан "Баоли” болон “Цинбао” нэртэй хоёр баавгайг хүргэхээр болсон байна. Тус нийгэмлэг 2000 оноос хойш Вашингтон хотын амьтны хүрээлэнтэй хамтран ажиллаж, өнөөг хүртэл дөрвөн хулсны баавгайг амжилттай өсгөсөн юм. Хятад улс 1972 онд Вашингтоны амьтны хүрээлэнд хос хулсны баавгай илгээснээс хойш хагас зуу гаруй жилийн турш энэ ховор амьтан АНУ, Хятадын харилцааны хурцадмал байдлыг намжаах бэлгэдэл болж иржээ. Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ерөнхийлөгч Жо Байдентай хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын бизнесийнхэнтэй оройн зоог барих үеэрээ "Бид хулсны баавгайг хамгаалахын тулд АНУ-тай хамтран ажиллаж байна. Цаашид ч энэ харилцаа үргэлжлэх болно” хэмээн хэлж "Хулсны баавгайн дипломат ажиллагаа"-г үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.