images

101 настай япон эмэгтэй: Завгүй ажилласаар өдий насалснаа ч анзаарсангүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-29


   Японы иргэн, 101 настай Томоко Хорино хэмээх эмэгтэй эдүгээ хүртэл гоо сайхны бүтээгдэхүүн борлуулж, зөвлөгөө өгсөөр байгаа нь энэ салбартаа дэлхийн дээд амжилт тогтоожээ. “Nikkei” сонины мэдээлснээр хатагтай Т.Хорино 1962 онд 39 настайдаа гоо сайхны бүтээгдэхүүний “Pola” компанид худалдагчаар ажилд орж, улмаар гоо сайхны зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд одоо хүртэл энэ ажлаа хийсээр байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын сарын 9-ний өдөр 101 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд гэрээсээ 7 км зайд байрлах ажилдаа автобусаар ирж очин, шинэ бүтээгдэхүүний сургалтанд байнга хамрагдаж, үйлчлүүлэгчидтэй биечлэн уулзаж зөвлөгөө өгсөөр байгаа ажээ. Сүүлийн хорин жилийн хугацаанд тэр сар бүр 100 мянган иений борлуулалт хийж төлөвлөгөөгөө давуулан биелүүсээр ирсэн байна. Мөн COVID-19 цар тахлын хөл хорио тогтоосон үед ч үйлчлүүлэгчидтэйгээ утсаар холбогдож, цахимаар зөвлөгөө өгсөөр байжээ. Т.Хорино олон жил эрхэлсэн ажлынхаа тухайд “Би өдөр бүр завгүй ажилласаар ирсэн болохоор өдий насалснаа ч анзааралгүй өнгөрчээ” хэмээн хошигнов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.