images

Жүжигчин Робэрт Де Ниро: Дональд Трамп засгийн эрхэнд гарвал жинхэнэ дарангуйлагч болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-29


   Холливүүдийн ахмад жүжигчин Робэрт Де Ниро АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын шүүх хурал болж буй Нью-Йорк хотын шүүхийн үүдэнд ирж, улс төрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр зориуд шүүхийн үүдэнд ирж Д.Трампыг хатуу шүүмжилсэн байна. Энэ удаагийн шүүх Д.Трамп кино од Сторми Даниэлстэй хүчээр бэлгийн харьцаанд орсон явдлаа нуун дарагдуулахын тулд мөнгө төлсөн, мөн компанийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн хэргийг хэлэлцэж түүний буруутай эсэхийг тогтоох юм. Жүжигчин Р.Ниро "Хэрэв Д.Трамп Цагаан ордонд эргэж ирвэл бид бүгдээрээ эрх чөлөөнөөсөө салах болно” гэжээ. Улмаар "Би энэ хотдоо хайртай. Д.Трамп төрийн эрхэнд гарвал зөвхөн энэ хотыг төдийгүй энэ улсыг, цаашлаад дэлхийг ч сүйрүүлж магадгүй юм" хэмээн эрс хатуу шүүмжилсэн байна. Мөн түүнийг эрх мэдэлд хүрэхийн тулд хэтэрхий улайрч байгааг онцлоод “Тэр засгийн эрхэнд гарвал жинхэнэ дарангуйлагч болно” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.