images

Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони өөрийг нь доромжилсон мужийн захирагчид хариу барив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-29


   Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони Кайбано хотод болсон спортын төвийн нээлтийн ёслолд оролцохдоо Кампаниа мужийн захирагч Винченцо де Лукатай уулзаж, өвөрмөцөөр мэндчилсэн тухай тус улсын “Ansa” агентлаг мэдээлэв. Ерөнхий сайд болон мужийн захирагч хоёрын дунд хэдэн сарын өмнөөс үл ойлголцол үүсч, мужийн захирагч хэвлэлд ярилцлага өгөхдөө Ж.Мелониг эрээ цээргүйгээр “Гичий” хэмээн доромжилсон байна. Дээрх ёслол дээр хоёулаа нүүр тулан уулзахад ерөнхий сайд Ж.Мелони түрүүлж гар сунган “Сайн байна уу, эрхэм захирагч аа? Би таны сайн таньдаг “гичий” байна” хэмээн мэндчилжээ. Мужийн захирагч ихэд эвгүй байдалд орж “Тавтай морил ерөнхий сайд аа. Би сайн байгаа” гэж сандарч түгдрэн хариулсан байна. Тэдний дундах үл ойлголцол хэрхэн үүссэн талаар тодруулбал, сөрөг хүчин болох Ардчилсан намын гишүүн Винченцо де Лука орон нутгийн засаг захиргаанд санхүүгийн удирдлагын илүү эрх мэдэл олгосон хуулийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлэх үеэр Ерөнхий сайд "Бүхнийг эсэргүүцэж суухын оронд ажилдаа цаг заваа зарцуул" гэсэн хариу хэлжээ. Үүний хариуд мужийн захирагчЧи харин ажлаа сайн хий. Муу гичий" гэж эрээ цээргүй доромжилсон байна. Үүнээс хойш гурван сар өнгөрсөн хойно Ерөнхий сайд түүний доромжлолын хариуд дээрх байдлаар хариу барьсныг хэвлэлүүд онцлон мэдээлж байна. Өдөр тутмын Il Sole 24 Oreсонин "Ерөнхий сайд Ж.Мелони амбан захирагчаас өшөөгөө авав” хэмээн мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.