images

Хятад: Онлайн худалдаанд донтсон эмэгтэйн гэрийг цэвэрлэж өгчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-28


   Хятадын Шанхай хотын иргэн жар гаруй насны эмэгтэй онлайн худалдаанд донтож, худалдаж авсан бараа бүтээгдэхүүн нь задалж амжаагүй байтал эхнээсээ муудаж эхэлсэн байна. Тэрбээр сүүлийн нэг жилийн дотор нэг сая гаруй юаний бараа худалдаж авсан бөгөөд гэрт нь овоорсон зарим бараа муудаж, хаяхаас өөр аргагүйд хүрчээ. Ганц охин нь гадаадад гарч, өөрөө нэг жилийн өмнөөс тэтгэвэртээ суун ганцаар амьдрах болсон түүнийг сэтгэл зүйчид ганцаардлаа мартагнахын тулд онлайн худалдан авалт хийж эхлээд, энэ нь сүүлдээ эмгэг болтлоо даамжирсан гэж оношилжээ. Тэрбээр хувцас, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хүнсний зүйл, гоёл чимэглэл гэх зэргээр бараг нүдэнд торсон болгоноо  захиалгаар гэртээ хүргүүлж авдаг байсан ч сүүлдээ ирсэн бараагаа задалж үзэлгүй дараачийн барааг худалдан авах болсноор гэрээр нь дүүрэн хайрцаг савтай эд зүйлс овоорчээ. Улмаар хүнсний зүйлс муудаж эвгүй үнэр гарах болсон тул хөршүүд нь холбогдох байгууллагад мэдээлж, хорооны ажилчид ирж шаардлага тавихад тэрбээр хүлээж авахгүй байсан аж. Эцэст нь сайтар ятгасны дүнд зөвшөөрүүлж гэр орон, эд зүйлсийг нь эмхэлж янзалсан байна. Түүний гэрийг цэвэрлэхэд 40 орчим сайн дурын ажилтан дайчлагджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.