Япон: Хиймэл оюун ашиглан компьютерын вирус зохиосон хүнийг баривчлав
Анд нөхдийн мэдээ
2024-05-28
Япон улсын иргэн Рюки Хаяши хэмээх залуу хиймэл оюун ухаан (AI) ашиглан компьютерын вирус бүтээсэн хэргээр баривчлагджээ. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр "Би ransomware ашиглан хялбар мөнгө олохыг хүссэн" гэж тайлбарласан байна. “Ransomware” гэдэг нь байгууллагын компьютерт нэвтэрч файл болон фолдеруудыг түгжээд, улмаар өгөгдлийг сэргээхийн тулд их хэмжээний мөнгө шаарддаг програм юм. Энэ явдлыг хиймэл оюун ухааныг гэмт хэрэгт урвуулан ашиглахыг оролдсон хэмээн үзсэн бөгөөд ийм хэргээр цагдаад баригдсан анхны тохиолдол ажээ. Сэжигтэн эр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ "Би хиймэл оюун ухааныг ашиглаж чадвал юу ч хийж болно гэж бодсон" гэсэн байна. “Sankei Shimbun” сонин “Цагдаа нар баривчлагдсан этгээдийг компьютерийг шалгах явцдаа “ransomware” илрүүлсэн” гээд гэхдээ уг вирусын программыг хараахан ашиглаж амжаагүй байсныг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.