Украины дайныг эсэргүүцсэн Оросын хамтлаг Молдавын иргэншил авав
Анд нөхдийн мэдээ
2024-05-28
Украинд хийж буй түрэмгийллийг эсэргүүцэн эх орноо орхин гарсан Оросын “Bi-2” рок хамтлагийн гишүүд хөрш Молдав улсын иргэншил авсан байна. Молдавын Ерөнхийлөгч Майя Санду тус хамтлагийн гишүүдэд харьяалал олгох зарлигт гарын үсэг зурсан тухай Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Адриан Балутел олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ. Тэрбээр “Манай улс хүний нэр төр, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалж, аюулд өртсөн хүмүүстэй эв санааны нэгдэлтэй байна” хамаан онцолжээ. Зөвхөн хамтлагийн гишүүдээс гадна хэвлэлийн төлөөлөгч, хамтлагийн уран сайхны удирдагч, инженер зэрэг есөн хүн Молдавын иргэншил авсан байна. 1980-аад онд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Беларусь улсад байгуулагдсан тус хамтлаг Украины дайн эхэлсний дараахан дайныг дэмжсэн тоглолтод оролцохоос татгалзсаны улмаас хэд хэдэн тоглолтууд нь цуцлагдаж, Оросыг орхин гарсан юм. Хамтлагийн зарим гишүүд мөн Израиль, Австралийн давхар иргэншилтэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.