images

“Гэртээ ганцаараа” кинонд гардаг байшин дуудлага худалдаанд оров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-28


   Холливүүдийн "Гэртээ ганцаараа" кинон дээр гардаг гол дүр Кэвин МакАллистерийн байшин дуудлага худалдаанд орсон тухай ABC агентлаг мэдээлэв. Энэ байр нь чинээлэг хүмүүс голдуу амьдардаг Иллинойс мужийн Чикаго хотын захын Виннетка дүүрэгт байрладаг бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ 5.2 сая доллароос эхэлж байна. Үл хөдлөх хөрөнгийн “Dawn McKenna” компанийн бүртгэлд байгаагаар, 1921 онд баригдсан уг байшин 847 м/кв талбайтай 5 унтлагын өрөө, 6 угаалгын өрөөтэй бөгөөд 2018 онд их засвар, өргөтгөл хийж, сагсан бөмбөгийн талбай, бичил кино театр нэмж байгуулжээ. Киноны гол дүр болох 8 настай Кэвин энд Зул сарын баяраар ганцаараа үлдэж, гэрт нь нэвтэрсэн хоёр хулгайчтай тэмцэж буй тухай өгүүлдэг билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.