images

Хамгийн олон жил ажилласан онгоцны үйлчлэгч хатагтай өөд болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-28


   Жар гаруй жил онгоцны үйлчлэгчээр ажиллаж энэ төрөлдөө Гиннесийн дээд амжилт тогтоосон хатагтай Бетт Нэш 88 насандаа таалал төгсөв. Энэ тухай “American Airlines” компани болон Мэргэжлийн онгоцны үйлчлэгчдийн холбоо мэдээлэл хийж эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр албан ёсоор тэтгэвэртээ гараагүй байхдаа хорт хавдраар өвчилж эмчилгээ хийлгэж байгаад өнгөрсөн 17-ны өдөр нас баржээ. “American Airlines” Б.Нэш хатагтайн алдар гавьяаны талаар дурдахдаа “Жар гаруй жил өндөр ур чадвар, халуун дулаан сэтгэл, найрсаг үйлчилгээгээрээ олон хүний талархал хүлээсэн" гээд “Агаарын тээврийн бие бүрэлдэхүүн хатагтайн алдрыг үүрд дурсаж явах болно” гэжээ. Их сургууль төгссөн ч онгоцны үйлчлэгч болох багын мөрөөдлөө орхиогүй Бетт Нэш 1957 оны арваннэгдүгээр сарын 4-ны өдөр 21 настайдаа “Eastern Airlines” компанид ажилд орж ажлын гараагаа эхлүүлсэн аж. Түүнээс хойш тасралтгүй 63 жил 61 хоног ажиллаж  2022 онд Гиннесийн амжилтын номонд бичигдсэн байна. Тэрбээр 2022 онд ABC News агентлагт өгсөн ярилцлагадаа "Намайг анх ажилд ороход Нью-Йорк-Вашингтон хоорондох нислэгийн тийз ердөө 12 долларын үнэтэй байсан” хэмээн дурссан байна. Мөн тухайн үед онгоцны үйлчлэгчид жингээ хатуу хянах, бас ганц бие байх ёстой гэсэн дүрэмтэй байсан тул тус компанийнхан гэрт нь ирж шалгаж байсан тухай хөгжилтэй түүх хүүрнэж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.