Хүүгийнхээ эмчилгээний мөнгийг олохоор 1000 гаруй км алхаж зорьсондоо хүрэв
Анд нөхдийн мэдээ
2024-05-28
Чили улсын иргэн, 32 настай Камилла Гомэс хэмээх бүсгүй өнгөрсөн сарын 28-ны өдрөөс эхлэн тус улсын Лос-Лагос мужаас Сантьяго хот хүртэл явган аялал хийхээр замд гарсан байна. Тэрбээр маш ховор тохиолддог булчингийн мэдрэлийн системийн өвчин туссан таван настай хүүгийнхээ эмчилгээний мөнгө олох, хүмүүсээс хандив цуглуулахаар урт холын аянд гарсан нь энэ ажээ. Улмаар нэг сарын дотор 1000 гаруй км алхсан бөгөөд цааш 300 км алхаж Сантьяго хотод хүрэх зорилготой аян замаа үргэлжлүүлж явна. Хүүгийнх нь эмчилгээний зардалд 3.5 тэрбум песо буюу 200 орчим сая доллар шаардагдаж байгаа бөгөөд бүсгүйн зоримог аяллыг хүмүүс олноор дэмжиж, зорьсон газраа хүрээгүй байхад нь эмчилгээний зардал бараг бүрэн цугларчээ. К.Гомэс бүсгүй аяллынхаа талаар “Instagram” хуудсаараа байнга мэдээлж, хүүгийнх нь төлөө халуун сэтгэлээ зориулж байгаа хүмүүст талархал илэрхийлж байна. Тэрбээр "Та бүхний өгөөмөр сэтгэлийн ачаар боломжгүй мэт санагдаж байсан зүйл боломжтой боллоо. Бүгдэд нь гүнээ мэхийн талархаж байна” гэжээ. Мөн цаашид урам зориг дүүрэн алхсаар зорьсон газраа хүрэхээр яваагаа илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.