Герман улс ажлын цагийг уртасгана
Анд нөхдийн мэдээ
2024-05-27
Германы Засгийн газар олон цагаар ажиллаж байгаа хүмүүсийн татварыг бууруулж, ажлын цагийг уртасгах бодлого баримталж байна. Тус улсад бусад улс оронтой харьцуулахад ажлын цаг хамгийн богино байдаг бөгөөд үүнээс шалтгаалж хөдөлмөрийн бүтээмж буурсан тул эдийн засгаа сэргээх үүднээс ажлын цагийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулагын мэдээлснээр Герман улс өндөр хөгжилтэй орнуудын дунд хамгийн богино ажлын цагтай байдаг байна. Тодруулбал, германчуудын жилийн дундаж ажлын цаг сүүлийн 50 жилийн хугацаанд 30 хувиар буюу америкчуудын ажлын цагийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээгээр буурчээ. АНУ-д жилийн дундаж ажлын цаг 1800-г давдаг бол Германд 1400-гаас бага байна. Харин Европын дундаж ажлын цаг ойролцоогоор 1600 аж. Мөн тус улсад бага цалинтай ажилчид илүү цагаар ажиллахыг хүсч байсан ч нэмэлт орлогынхоо ихээхэн хэсгийг татварт төлдөг тул ажлын цагаа нэмэгдүүлэх сонирхол байхгүй гэж “Financial Times” сонин мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.