Европын удирдагчид Оросын зүгээс ирж буй аюулыг анхааруулсаар байна
Анд нөхдийн мэдээ
2024-05-27
Украинд үзүүлэх Европын цэргийн тусламжийг тасалдуулахын тулд Орос улс хорлон сүйтгэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа тухай “The New York Times” сонин мэдээлэв. Тухайлбал, Их Британид зэвсгийн агуулах, Польш улсад будагны үйлдвэр, Латвид орон сууц, Литва дахь IKEA брэндийн дэлгүүр зэрэг томоохон газруудыг галдан шатаахыг завдсан хэрэг гарчээ. Мөн Оросын тагнуулчдыг АНУ-ын цэргийн баазад халдлага үйлдэхээр завдаж байсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Энэ нь АНУ болон Европын зүгээс Украин руу зэвсэг нийлүүлэхийг удаашруулах, цаашлаад Украинд тусламж үзүүлэхийг эсэргүүцэгчид улам бүр нэмэгдэж байгаа мэт харагдуулах зорилготой байсан бөгөөд энэ бүхнийг Оросын цэргийн тагнуулын алба удирдаж байсан байна. Сүүлийн нэг жишээ бол өнгөрсөн гуравдугаар сард Английн Лондон хотын нэгэн агуулахад гарсан гал юм. Оросын Цэргийн тагнуулын алба үүнд нутгийн иргэдийг элсүүлж ашигласан гэж Их Британийн холбогдох байгууллага мэдэгдсэн билээ. Үүнд Их Британийн дөрвөн иргэнийг буруутгаж, тэдний нэгийг гадаадын тагнуулын байгууллагад тусалсан хэргээр нэмж яллажээ. Европын удирдагчид Оросын зүгээс ирж буй энэ аюулыг анхааруулсаар байна. Саяхан Эстонийн ерөнхий сайд Кая Калас Орос улс Европын эсрэг “Сүүдрийн дайн” явуулж байна гэжээ. Мөн Оросын тагнуулын албатай холбоотой 12 хүнийг, галдан шатаасан, галдан шатаахыг завдсан хэргээр баривчилсан тухай Польшийн ерөнхий сайд Дональд Туск мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.