Испани: Алдарт зураачийн хулгайд алдсан бүтээлийг олов
Анд нөхдийн мэдээ
2024-05-27
Их Британийн экспрессионист зураач Фрэнсис Бэконы 2015 онд хулгайд алдагдсан бүтээлүүдийн нэгийг Испанийн цагдаа нар олсон тухай AFP агентлаг мэдээлэв. Энэ нь алдарт зураачийн 1989 онд зурсан "Хосе Капелогийн хөрөг" нэртэй бүтээл бөгөөд тухайн үедээ 5 сая еврогоор үнэлэгдэж байжээ. Хулгайлагдсан таван бүтээлийн гурвыг Испанийн Мадрид хотоос 2017 онд олсон юм. Тэдгээр бүтээл нийтдээ 25 сая гаруй еврогийн үнэтэй ажээ. Тэгвэл цагдаа нар өнгөрсөн хоёрдугаар сард урлагийн бүтээл хулгайлсан хэргээр хоёр хүнийг баривчилж мөрдөн байцаалт явуулсны дүнд Мадрид дахь нэгэн байрнаас дээрх бүтээлийг олсон байна. Зураач Ф.Бэкон нь 1909 онд Ирландад төрж, 1992 онд Мадридад өөд болсон бөгөөд XX зууны экспрессионист, сюрреалист урлагийн гол төлөөлөгч байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.