Хятад: Амийг нь аварсан ачтандаа 800 км зам туулан очиж талархал илэрхийлжээ
Анд нөхдийн мэдээ
2024-05-24
Хятадын иргэн Цай Сюан Гуандун мужийн хурдны зам нурж осол гарах үед өөрийг нь аварсан ачтанд алс холоос зорин очиж талархал илэрхийлсэн тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Тухайн үед Хван Жанду хэмээх эр хурдны замаар машинтай явж байжээ. Энэ үед зам дээр асар том нүх гарч нурах аюултай болсныг олж хараад машинаа зогсоон бууж гараад өөдөөс ирж яваа машинд зогсохыг сануулан дохио өгсөн байна. Гэвч хурдтай давхиж ирсэн эхний машин зогсож амжилгүй ангал руу унажээ. Хван аргагүйдэн замын голд өвдөг сөхрөн сууж дараагийн машинд дохио өгөхөд жолооч хурдаа хассаар ангалын ирмэгээс арваад метрийн зайд зогссон байна. Уг машиныг хориод насны Цай Сюан хэмээх залуу жолоодож явсан байна. Улмаар тэд хоёул ангал руу унасан машинаас таван хүнийг аварсны дунд гурван настай хүүхэд байв. Хурдны зам нурсны улмаас тухайн үед 48 хүн амиа алдаж, 30 хүн гэмтсэн юм. Энэ явдлын талаар мэдсэн Цай Сюаны аав ээж хоёр хүүгээ дагуулан 800 гаруй километр хол Шэньжэньд очиж, амиа золин байж хүүг нь аварсан Хван Жандуд баглаа цэцэг барин талархал илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.