images

ОХУ: Согтуу сармагчин танхайрч олон хүн гэмтээв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-24


   ОХУ-ын Комсомольск-на-Амуре хотод Гарик нэртэй сармагчин архи уусны улмаас согтууран танхайрч эзэн эмэгтэй Анна, түүний нөхөр зэрэг таван хүнийг хазаж гэмтээсэн байна. Гарикийг торон дотор байхад Аннагийн нөхөр хаалгыг нь онгойлгожээ. Сармагчин торноос гармагцаа шил виски шүүрч аван бүгдийг залгилж орхиод гэрээсээ гарч зугатаасан төдийгүй гудманд тааралдсан хүмүүст халджээ. Ингэхдээ хүмүүсийн гар, хөл, уруулнаас хазаж, зарим хүний шүдийг хугалсан байна. Хазуулсан хүмүүс оёдол тавиулж, галзуугийн вакцин хийлгэжээ. Хүмүүс Гарикийг жигнэмэг, алимаар хуурч ирүүлэн тороор барихад амнаас нь архи ихээр үнэртэж байсан гэнэ. Оршин суугчийн хийсэн дүрс бичлэгээс харахад сармагчин бичлэг хийж буй хүн рүү дайрах зэргээр авирлаж буй нь харагдана. Сармагчны эзэн Анна "Гарикийн энэ хэрцгий зан авир атаархлаас болсон" гэжээ. Тэрбээр "Би хоёр жилийн өмнө хүнтэй гэрлэсэн юм. Түүнээс хойш Гарикийн ааш хувирч, надад дийлдэхээ байсан. Ямар сайндаа амьтны хүрээлэнд өгье гэж бодох вэ” гэсэн байна. ОХУ-д 2020 онд 33 нэр төрлийн амьтныг гэртээ тэжээхийг хориглосон “Тэжээвэр амьтдын тухай" хууль баталжээ. Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө тэжээж эхэлсэн амьтдыг гэртээ байлгахыг зөвшөөрсөн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.